|
Монголын төлөө Залбиралд нэгдэж байгаа эрхэм нөхөд өө,
“Монголын төлөө залбирал” хөтөлбөр нь 2008- 2010 оны хооронд Жей-Си-Эс-д сайн дурын ажилтнаар үйлчилсэн Алисса Ван Даммын зүрх сэтгэлд өгөгдсөн аж. Тэр өөрийн сэтгэл зүрхэн дэх хүслээ Жей-Си-Эс-ийн бусад илгээлтийн ажилчидтай хуваалцсанаар эдгээр материалуудыг бэлтгэх эхлэл тавигджээ.
Жей-Си-Эс бол 15- Христ итгэлт агентлагуудыг дотроо нэгтгэсэн Олон улсын ТББ байгууллага бөгөөд Монгол орон болон монголчуудын нийгмийн хэрэгцээнд хүрч үйлчлэхдээ хувь хүний физиологи, сүнс болон оюун санааны хэрэгцээнд тулгуурлан цогц байдлаар үйлчилдэг, тэдэнд өөрсдийн амьдрал болон нийгмээ хөгжүүлэхэд нь дэмжлэг болохын төлөө ажилладаг байгууллага юм.
Жей-Си-Эс-ийн ажилтнууд нь өөрсдийн мэргэжлийн ур чадварыг ашиглан газар тариалан, эрүүл мэнд, боловсрол, удирдлага, бизнес, Англи хэл, өсвөр залуустай ажиллах, тусламжийн төслүүд хэрэгжүүлэх гэх мэт аргуудаар Монгол хүмүүст хүрч үйлчилдэг.
Залбирал бол Бурханы бидэнд өгсөн хамгийн хүчирхэг багаж зэвсгийн нэг бөгөөд бид Түүний нэр дээр нэгдэн залбирах үед, Тэр алдаршдаг гэдэгт бид итгэдэг.
Олон орны Христэд итгэгчид, нэгэн бие болоод, Монголын төлөө зуучлан залбирахыг харахаар бидний сэтгэл догдлон байна! Энэ нь таныг орон нутагтаасаа дэлхийн хэмжээнд сэтгэж, залбирахад уриалсан залбирал байж чадна гэж бид итгэж байна.
Та залбирлаараа бидэнтэй нэгдэж, Монголд хийгдэж байгаа ажлуудын нэг хэсэг болох үед, эдгээр мэдээллүүд танд тус нэмэр болно гэж найдаж байна.
Та залбирлаараа Бурхантай уулзах бүрт, Бурхан таны зүрх сэтгэлд Монгол орныг үргэлжлүүлэн байлгах болтугай!
Христийн доторх эрхэм нөхөд та бүхний дээр дүүрэн ивээл байх болтугай! |